107 настай ээж нь чихэр өгсөнд 84 настай охин нь ихэд баярлаж буй сэтгэл хөдлөм мөчийг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулан нийтлэжээ. Дүрс бичлэгт үлдсэн сэтгэл хөдлөм уг дүр зураг өнгөрсөн ням гарагт Төв Хятадын Хенан мужид болсон хуримын дараа тохиосон байна. 

"Pear video" агентлагийн мэдээлснээр, нэгэн эр 107 настай эмээгээ найзынхаа охины хуримын хүлээн авалтад авч очжээ. Энэ үед хуриманд ирсэн зочдод талархал болгон чихэр өгсөн байна. Үүний дараа шинээр гэрлэгсдэд улаан дугтуйтай мөнгө өгдөг заншлын дагуу эмээ нь хосуудад дугтуйгаа гардуулан, чихрийг халаасалжээ. 

Гэртээ ирснийхээ дараа хүү эмээгийнхээ чихэр халаасандаа хийсэн учрыг олсон аж. 

Тодруулбал, Эмээ нь гэртээ ирээд 84 настай том охиндоо уг чихрийг өгчээ. Энэхүү мөчийг дүрсжүүлэн сошиал медиад тавьсан нь олны хайр хүндэтгэлийг төрүүлсэн ба “хэдийгээр нас өндөр ч гэсэн ээжийнхээ нүдээр үргэлж бяцхан охин нь хэвээрээ” хэмээн уг зургийн доор хүмүүс сэтгэгдлээ үлдээжээ.

Тус дүрс бичлэгийг хүргэж байна.

Эх сурвалж: https://nextshark.com/