Ой тогтоолтын спортын дэлхийн аварга, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарыг албан ёсоор "Гиннессийн ном"-д бичжээ.

Н.Мөнхшүр нь 30 минутад 5445 цифр тогтоон алдаагүй санасан бол, Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж, БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай Ой тогтоолтын тэмцээнд дэлхийн рекордыг шинэчилснээр ийнхүү Гиннeсийн номд бүртгэгдэж буй юм.

Манай улсын тамирчин ихэр охидын зураг, амжилтыг Гиннесийн бүртгэлийн сайтад нийтлэсэн байна.

Сонирхуулахад, Гиннест бүртгэгдсэн ихэр тамирчдыг ОХУ-ын Россия-1 телевизийн "Гайхамшигт хүмүүс" /Incredible People/ нэвтрүүлэгт оролцохыг урьсан бөгөөд удахгүй тус нэвтрүүлэгт оролцож, ур чадвараа гайхшруулах юм байна.