Б.Баясгалан
07 сарын 28, 2018
Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан гэх мэдээлэлтэй холбоотой асуудлаар Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүллээ.
Мэдээлэл авах тухай тус албан бичигт " Дээрх иргэнийг хулгайлан авч явсан үйлдэл нь урьдчилж бэлдсэн үйлдэл гэх таамгийг манай улсын Цагдаагийн байгууллага гаргаж байгаа нь гадаадын тусгай алба Монгол Улсад мөрдөн шалгах тусгай ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэл болжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх бөгөөд эрх чөлөөг хамгаалах нь манай төрийн үүрэг мөн. Иймд танаас дараах асуултад нэн яаралтай мэдээлэл авах шаардлагатай байна" гэжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн Мэдээлэл авах тухай тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.