Зураач Винсент Ван Го 1890 онд өөрийгөө буудан хороосон гэдэг. Тэгвэл зэвэнд идэгдсэн тус гар буу 180 мянган ам.доллароор Парис хотод дуудлага худалдаагаар зарагджээ.

Уг гар бууг “Урлагийн түүхэн дэх хамгийн алдартай зэвсэг” хэмээн дүгнэжээ.

Гар буугаар зураач өөрийгөө хорлосон гэдэгт дуудлага худалдаа зохион байгуулагчид итгэлтэй биш байсан ч хэд хэдэн нотлох баримтаар Винсент ван Гогийн буу гэдгийг нотолсон байна. 

Уг буу Ван Гогийн цогцосыг олсон газарт байсан бөгөөд задлан шинжилгээний явцад Ван Гогийн биеэс гарч ирсэн сум нь энэхүү бууны сумтай тохирч байжээ. Эрдэмтэдийн үзэж буйгаар энэхүү буу 1890 оноос хойш тухайн газар орхигдсон байна. 

1965 онд зураачийн өөрийгөө хөнөөсөн бууг нэгэн фермер түүний нас барсан газар буюу Францын Auvers-sur-Oise тосгоноос олжээ. Судлаачид 1890 онд Ван Гог өөрийн гэдсэн тус газартаа буудасныг олж илрүүлжээ.