НЬЮ-ЙОРК. /TASS/. “Fox News” телевизийн сэтгүүлч Крис Уоллесын 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн ярилцлага телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Emmy Awards” шагналын баримтат болон мэдээний нэвтрүүлгийн төрөлд нэр дэвшжээ.

Шилдэг ярилцлагын төрөлд мөн “CNN”, “MSNBC” болон “ABC” телевизийн нэвтрүүлгүүд өрсөлдөж байгаа аж. Тодруулбал, сэтгүүлчдийн АНУ-ын Үндэсний тагнуулын газрын одоогийн захирал Дэниел Коутс, Нью-Йорк хотын хамба лам Тимоти Долан нартай болон Флорида муж улсын Парклэнд хотын дунд сургуульд гэмт этгээд гал нээсний улмаас 17 хүн амиа алдсан аймшигт хэрэг болсны дараа АНУ-ын Үндэсний галт зэвсгийн холбооны төлөөлөгчидтэй хийсэн ярилцлагууд уг төрөлд өрсөлдөж буй аж. 

Энэ удаагийн “Emmy Awards”-т Баримтат болон мэдээний нэвтрүүлгийн төрөлд анх удаа шагнал гардуулах аж. “Emmy Awards” нь АНУ-ын телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг