"Victoria’s Secret"-ийн тайзыг анх удаа жирэмсэн эмэгтэй нээлээ

Л.Дэлгэрмаа
10 сарын 16, 2025

Алдарт загвар өмсөгч Жасмин Түүкс (Jasmine Tookes) "Victoria’s Secret Fashion Show"-ийн тайзнаа жирэмсэн гэдгээ харуулсан гайхалтай төрхтэйгөөр гарч, дэлхий даяарх үзэгчдийг алмайруулав.

Шоу Нью-Йорк хотноо өнгөрсөн шөнө зохион байгуулагдсан бөгөөд Түүксийн биеийн хэлбэрийг илтгэсэн, гоёмсог, bump-baring буюу гэдсээ ил гаргасан гялалзсан сет өмсөж, өөртөө итгэлтэй, хүчирхэг эмэгтэйн дүрийг харууллаа.

Ийнхүү Victoria’s Secret-ийн тайзнаа жирэмсэн эмэгтэй анх удаа нээлтийн үзүүлбэр хийж байгаа нь тус шоуны түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо. 

Жасмин Түүкс өмнө нь 2016 онд “Fantasy Bra”-г өмсөж, брэндийн хамгийн тод оддын нэг болж байсан билээ. Энэ удаа “эмэгтэй хүн амьдралын аль ч үедээ үзэсгэлэнтэй байж чадна” гэсэн мессежийг илэрхийлсэн юм.

Түүкс тайзан дээр гарахын өмнө “Эмэгтэйчүүдийн бие ямар гайхамшигтайг харуулахыг хүссэн. Жирэмслэлт бол миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг, би энэ бүхнийг нуухыг биш, харин тэмдэглэж өнгөрөөж байна” хэмээн Vogue сэтгүүлд ярьжээ.

Шоуны дараа олон нийтийн сүлжээнд түүний зургууд цахиур хагалж, #PregnantAndPowerful хаштаг дэлхий даяар тренд болж байна.

Зураг
Тайлбар






2016 оны "Victoria’s Secret Fashion Show"-ийн үеэр 
2012 оны "Victoria’s Secret Fashion Show"-ийн үеэр
Холбоотой сэдвүүд

загвар интертаймент

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.