Х.Оргил
01 сарын 14, 2020
"Sweetymotion” хамтлагийн продюссер, "Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч Б.Чинбат элэгний хатуурлын улмаас яаралтай мэс засалд орж, түүний гэргий Ц.Сарнай донор нь болсон билээ. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч хагалгааны дараах эмчилгээ нь эрсдэлтэй учраад байгаа юм.
Иймээс уран бүтээлчид аян өрнүүлж, халуун сэтгэлийн гараа сунгасаар буй.
Сүүлд ӨМӨЗО-ны уран бүтээлчид нэгдэн хосуудын эмчилгээний зардалд 112,935 мянган юан буюу 45 сая гаруй төгрөгийг цуглуулан хандивлажээ.
Аяныг ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, СТА н.Ашидаа, ӨМӨЗО-ны “Хөх хээр” хамтлагийн дуучин, СТА Ж.Үндэс нарын санаачлан өрнүүлсэн аж."Хос зүрхээ хамгаалъя" сайн үйлсийн аяны хүрээнд Өвөрмонгол, Дээд Монгол, Шинжааны Монголчууд, АНУ, Япон болоод БНХАУ-ын уран бүтээлч найзуудаас эхлээд, энгийн иргэд, хөдөөний малчин тариачид хүртэл хамрагдсан байна.
Хандивын аянд нэгдэхийг хүсвэл Ц.Сарнайгийн Хаан банкин дахь 5212071351 данс руу шилжүүлэг хийж уран бүтээлчдэд өглөгийн гараа сунгаарай.
Сэтгэлийг өглөг багадахгүй.

Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.84.192] ・ 2025.11.15 Хариулах
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [43.228.130.113] ・ 2020.01.14 Хариулах
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Санал болгох
1 ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг
2 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу
3 А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул
4 ХААН Банк ЕСБХБ-наас 170 сая ам.долларын санхүүжилт татлаа
5 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ