Өчигдөр, Сэлэнгэ аймгийг сүүлийн 48-80 хоног халдвар илрээгүй эрүүл бүс боллоо хэмээн зарласан бол өнгөрсөн шөнө тус аймагт 

Тодруулбал Улаанбаатар хотоос 2-р сарын 09-ний өдөр нийтийн тээврийн автобусаар зорчсон иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад иргэн "А"-ийн хариу нь эерэг гарсан байна. Тэрээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол байсан ч өөрөө хариугаа авалгүй бусдын шинжилгээний хариуг ашиглан зорчсон байжээ.

Сэлэнгэ аймгийн онцгой комиссс шуурхай арга хэмжээ авсны дүнд халдвар тархаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Автобусанд 37 хүн явсан. Түүнээс замдаа 15 зорчигч буусан байна. Тэдгээр иргэдийг сумдын онцгой комисс нь тосч аваад түргэвчилсэн шинжилгээ авсан. Одоогийн байдлаар хамт ирсэн хүмүүсийг сум суманд нь тусгаарласан байна. 

Иргэн “А” нь Хүдэр суманд оршин суух хаягтай. Тэрээр 2020 оны 12-р сарын 16-наас эхэлж Улаанбаатар хотод түр хугацаанд оршин сууж байсан. Одоогийн байдлаар иргэн "А-гийн тохиолдлыг УБ хотын Арьс ширний үйлдвэрээс илэрсэн голомттой ойрын хавьтал байж болзошгүй гэж үзсэн байна.

Халдвартай нь батлагдсан иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай шилжүүлжээ.