2020 оны 05 дугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. 

Салхи 11,12-нд говь, тал, хээрийн нутгаар  түр зуур секундэд 16-18 метр, 13-14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор  шөнөдөө 2 градус хүйтгээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 13-наас ихэнх нутгаар дулаарна.