Өнөөдөр Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Анх 1913 оны 3 дугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарч байсан түүхтэй. Тус сонины эхний дөрвөн дугаар нь 23х15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34х26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарсан юм.

Тэр цагаас хойш Монголын сэтгүүл зүй 111 жилийн туршид өргөжин хөгжсөөр өнөөгийн өнгө төрхөө олжээ. 

Монголын сэтгүүл зүйд сэтгэл, оюун ухаан, авьяас билэг, цаг хугацаа, хүч хөдөлмөр бүхнээ зориулж буй Монгол улсын үе үеийн хэвлэл мэдээллийн салбарынхан, эд эс нь болсон та бүхэнд Монгол улсад сэтгүүл зүй үүсэж, хөгжсөний 111 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсье.