НӨАТ-ын урамшууллын 2019 оны зургадугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр  “Боловсрол” телевизээр орон даяар шууд цацагдана.

Иргэн та 2019 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр /2019.06.15/ 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлоор 50 саяын нэг азтан тодрох юм.