Авто зам ашигласны төлбөрийг нэмсэнийг эсэргүүцэж иргэн Б.Цэгмид, "Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан, "Үнэн ба зөв" намын гишүүд автомашинтай жагсаал зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр өглөө эхэлж буй уг жагсаал 5 хоног үргэлжлэх бөгөөд үүнтэй холбогдуулан ТЦА-аас автомашинтай цуглаан, жагсаалд оролцох үедээ дараах хуулийн болон дүрмийн заалт шаардлагын дагуу замын хөдөлгөөнд оролцож, бусад хөдөлгөөнд оролцогчдоо саад учруулахгүй байхыг зөвлөлөө. 

Мөн уг жагсаалаас үүдэн замын ачаалал нэмэгдэх болзошгүйг анхаарууллаа.