НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “The Hollywood Reporter” сэтгүүлийн кино шүүмжлэгчид 2019 оны хамгийн тааруу кинонуудын жагсаалтыг гаргажээ.


Энэхүү жагсаалтыг найруулагч Том Хуперын бүтээсэн “Муурнууд” мюзикл тэргүүлжээ. Идрис Эльба, Тейлор Свифт, Женнифер Хадсон, Жуди Денч зэрэг жүжигчид тоглосон уг кинонд муурнууд жил бүрийн бүжигт үдэшлэг дээр цугларч, өөрсдийнхөө тухай ярьдаг ажээ. Киноны тусгай эффектүүд нь шүүмжлэлд өртсөн байна.


Гол дүрд нь Софи Тернерийн тоглосон супер баатруудын тухай "X-Men: Dark Phoenix" кино мөн муу үнэлгээ авсан кинонуудын тоонд орсон бөгөөд "үзэгдэл, анхаарал татахуйц ямар нэгэн нарийн өнгө аяс эсвэл тэнцвэр байхгүй" гэж  шүүмжлэгчид дүгнэжээ.


“Шарон Тейтийн сүнснүүд” кино мөн тааруу ангилалд оржээ. Шүүмжлэгчдэд гол дүрийн жүжигчний сонголт таалагдаагүй байна. Гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн гарт амиа алддаг Холливудын од Чарльз Мэнсоны дүрд Хиллари Дафф тогложээ. Жинхэнэ харгис түүхийг "аймшгийн кинонуудын уйтгартай улиг домог болсон зүйлүүдийн" тусламжтайгаар харуулсан гэж шүүмжлэгчид үнэлсэн байна.


Үүнээс гадна, дээрх жагсаалтад Жон Траволтагийн тоглосон “Side by Side” болон “The Fanatic”, “Arctic Justice” хүүхэлдэй кино, Брайан Де Пальмагийн “Domino” аймшгийн кино, “A Million Little Pieces” драм, “Rambo: Last Blood” болон “Serenity”  кино багтжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг