"Ялагчдын цуваа Улаанбаатар 2019" олон улсын нэг хүний жүжгийн фестивалийг угтсан "Үндэсний ялагч" улсын уралдааныг Монголын Моножүжгийн Төв  "49 дүгээр гудамж" хүүхэд залуусын театр, СУИС хамтран зохион байгууллаа.

Ивээн тэтгэгчээр Эден компани ажилласан аж.

Уралдааны ерөнхий шүүгчээр ММС-ын Европ дахь суурин төлөөлөгч, жүжигчин, магистр, Маналын Атармаа, СУИС-ийн багш, урлаг судлаач Х.Чойдогжамц ,УДЭТын жүжигчин Ц.Баясгалан нар ажилласан байна.1. Ч. Уранбилэг Б. Мишээл "Хоридын Сарнаар"Эрдэнэт Хүүхэд Залуучууд театр

2.Б.Золзаяа
Б.Бат-Өлзий"Эх"
УДЭТ

3. Д.Асардарь Anka Davaa
Д.Асардарь" Хар, Цагаан, Саарал"
УДЭТ

4. Ч. Дунгаамаа
Лилия Сафиканова" Хайрт минь энэ бол ердөө эхлэл нь"
Дархан Хүүхэд Залуучуудын Театр

5. Ч.ЛХАГВАДОРЖ
"Өндөр гэгээн"
Өвөрхөнгай аймгийн ХДТеатр

6. Б.Бямбасүрэн
"Сармагчин" /Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр/ нарын уран бүтээлчид өрсөлдсөнөөс Дархан хотын Залуучууд театрын жүжигчин Ч.Дунгаамаа " Хайрт минь энэ зөвхөн эхлэл нь" жүжгээрээ тэргүүн байр эзэлжээ.

Ингэснээр тэрбээр 9 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 5 дахь жилдээ зохион байгуулагдах "Ялагчдын цуваа Улаанбаатар-2019" олон улсын нэг хүний жүжгийн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн бичиг гардан авлаа.