Б.Баясгалан
03 сарын 22, 2020
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, өнөөдөр 08:00-09:00 цагийн хооронд уулзаж, зөвлөлдлөө.
Хуралдаанаар коронавирусийн Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдөв.
Мөн өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10:00 цагаас эхлэн Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж байна гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.47.8] ・ 2020.03.22 Хариулах
Дотоодын хөдөлгөөн, Үйлдвэр ААН-н үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангах, тэгэхдээ бүх шатанд ариун цэврийг маш сайн сахих, маскыг тогтмол зүүх, ажилынхаа халууныг өглөө оройд тогтмол үзэж байх, гудамжинд, нийтийн автобусанд, таксинд яваа хүмүүсийн халууныг үзэж байх гэх мэт арга хэмжээг зарлиг, тогтоолоор зааж өгөх хэрэгтэй. Гадаадаас 1 ч хүн ирүүлэхгүй, гадагшаа 1 ч хүн гаргахгүй / нүүрсний машиныг тооцохгүй/ байвал халдвар тарахгүй байх магадлал өндөр бна. Мөн хүүхэд харах хүнгүй хүний хүүхдүүдийг цэцэрлэгт явуулж болно. Гэхдээ тэр цэцэрлэг маш өндөр хяналтын доор хариуцлагатай ажиллах ёстой. Гадаадад амьдрах хүндхэн хүмүүстээ санхүүгийн тусламж өгмөөр бна. Тэгээд байгаа газартаа гэрийн хоорондоо өвчин намдтал байлгах хэрэгтэй. Ингэж чадвал манай улсын эдийн засаг санхүүгийн асуудалд нэмэр болох бол уу л гэж бодож бна. Гэвч төр засаг ард түмэндээ эрсдээгүй, эрүүл мэнд, эдийн засагтаа хүндрэл багатайгаар даван туулах арга зам гаргах байлгүй дээ.