Монгол шаазан урлагийн Их мастер Халтарын Хадхүүгийн “Үлэмжийн чанар Монгол шаазан” үзэсгэлэн Богд хааны ордон музейд  нээлтээ хийв.
Энэхүү үзэсгэлэнг ШУА, Түүх археологийн хүрээлэн, МУСГЗ, шог зураач С.Цогтбаяр нар хамтран зохион байгуулжээ. "Үзэсгэлэнд тус музейд хадгалагдаж буй түүхийн үнэт ховор найман бүтээл, мөн “Сарьдагийн хийд”-ээс олдсон Занабазарын дэг сургуулиар урласан 40 гаруй шавар бурханаас гадна 14 бүтээлийг дэглэж тавьсан байна. Гурван жилийн өмнө ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн Сарьдагийн хийдээс олдсон олдворуудаа түүнд санал болгосноор эдгээр бурхад шаазан хэлбэрээр амилсан нь энэ юм.