Усархаг бороо орсны улмаас тус чиглэлийн автозам өчигдөр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байсныг шөнийн турш засаж, өнөө өглөө 06:00 цагт хөдөлгөөнийг бүрэн нээлээ. 

Жолооч та аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тус чиглэлийн замыг өчигдөр буюу 8 дугаар сарын 05-ны 22.00 цагаас тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан юм.

Мөн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 7-н буудлаас Чингэлтэй Зүрх - Уул явах замд Усан сангийн урд талын далан цөмөрснийг Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Улаанбаатар зам засвар арчлалтын ОНӨААТҮГ-ын шуурхай бүлэг хамтран зорчих хэсгийг хэвийн болголоо. 

Жолооч та замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.