Испани улсын Маприд хотод сэтгэл зүйн асуудалтай хүмүүст туслах, амиа хорлолтоос сэргийлэх зорилгоор хүн бүхэнд нээлттэй La Lloreria буюу “Уйлах өрөө”-г байгуулжээ. 

Хаалгаар оронгуут “Ороод хүссэнээрээ уйл”, “Миний ч бас сэтгэл түгшиж байна” гэх мэт үгс гэрэлтэж угтдаг аж.

Өрөөний нэгэн буланд сэтгэлээр унасан үедээ хэн нэгэн рүү залгахад зориулагдсан утас хүртэл бий.

Мөн энэхүү төвд хандсан сэтгэл зүйн хямралд орсон хүмүүст зөвлөгөө өгөхөөр сэтгэл зүйч ажилладаг.

Испанид болон бусад олон оронд уйлсан хүмүүсийг гутаан доромжлох хандлага байсаар байгаа юм.

Уйлах өрөө нь хүмүүст сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж авах орон зайг бий болгох замаар сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой хэвшмэл буруу ойлголтууд, гутаан доромжлолыг арилгах зорилготой гэнэ. 

Долоо хоногийн өмнө Испанийн Ерөнхий сайд Педро Санчес 100 сая еврог (116 сая ам.доллар) сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд төсөвлөснөө зарласан билээ. 

Одоогийн байдлаар сэтгэл зүйн хямралд орсон хүмүүст туслах 24 цагийн тусламжийн утас, уйлах өрөө гэх мэт үйлчилгээг хэрэгжүүлээд байгаа юм.

"Уйлах, уй гашуудлаа илэрхийлэх нь хориотой зүйл биш, энэ бол нийгмийн эрүүл мэндийн асуудал бөгөөд бид үүнийг ярьж, бусдад танин мэдүүлж, үүний дагуу арга хэмжээ авах ёстой" гэж Ерөнхий сайд Педро Ачес Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдөрт төслөө танилцуулахдаа хэлжээ.

2019 онд Испанид 3671 хүн амиа хорлож, нийт хүн амын нас баралтын хоёр дугаарт эрэмбэлэгддэг. Тэр дундаа өсвөр настнуудын арван хүн тутмын нэг нь сэтгэл зүйн асуудалтай, нийт хүн амын 5,8 хувь нь сэтгэл түгших эмгэгтэй гэж бүртгэгджээ.


Эх сурвалж: Reuters