УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр "Монгол Улсын Засгийн газрын өр, түүний эргэн төлөлтийн талаар" Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ.
Асуулга бүхий тус албан бичигт:
"Засгийн газрын нийт өр 2016 оны хоёрдугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2018 оны дөрөвдүгээр улиралд 22 их наяд 361 тэрбум төгрөг болж, даруй 5 их наяд 749 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Монгол Улсын нийт өр 2016 оны 6 дугаар сарын 31-нд 28 тэрбум 260 сая ам.доллар байсан бол 2018 оны 12 дугаар сарын 31-нд 28 тэрбум 743 сая ам.долларт хүрсэн хүрч, 4 тэрбум 483 сая орчим төгрөгөөр өсөөд байна. Иймд Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна" гэжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
202.21.108.210
Хариулах 2019.05.23
Сүрданзан Хүрэлсүх огцрох болсон.Ард түмний амьдралыг элгээр нь мѳлхүүллээ.Огцор
0 0