УГТЭ: Түүхт 70 жилийн ойдоо зориулж эмнэлгийн түүхийн музей байгууллаа

Л.Дэлгэрмаа
09 сарын 20, 2024

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсны 70 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан эмнэлгийн түүхийг өгүүлэх музей болох “Эмнэлгийн түүхэн танхим”-ыг  байгуулж, нээлтээ хийлээ. 

Эмнэлгийн түүхэн танхимын нээлтийг Эмнэлгийн захирал Ц.Төмөр-очир нээж, эмнэлгийн удирдлагууд болон хариуцлагатай албан тушаалтан төв тасаг албаны дарга эрхлэгч, ахлах ажилтнууд оролцлоо. 

Эмнэлгийн түүхэн танхимыг байгуулсан гол зорилго нь эмнэлэг үүсгэн байгуулагдсны түүхэн замнал, 70 жилийн хөгжлийн түүхэн явц, үе үеийн удирдлага хамт олон, тасаг нэгжийн үүсэл хөгжил, эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжил, дэвшил, оношилгооэмчилгээний шинэ арга технолги, эмнэлгийн үйл ажиллагааны шинэчлэл, хөгжил, тус эмнэлгийн түүхэн үйл ажиллагаа, арга хэмжээ, тасаг, төв, албадын түүхэн замнал зэрэг мэдээллүүдийг  цахим хэлбэрт оруулж баримтжлуулахаас гадна 70 жилийн хөгжлийн явцад ашиглаж хэрэглэж байсан багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийг таниулах зэрэг олон баримт мэдээлэл, бодит үзмэрүүдийг багтааснаараа онцлогтой. 

ЗурагТайлбар




Энэхүү музей нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анхны эмнэлгийн түүхэн танхим болж байна.

Музейд 59 төрлийн биет үзмэр, 2 макет, түүхэн замналын 4 үеийн товчоо, 50 гаруй зургийн биет үзмэр, 22 чиглэлийн цахим мэдээлэл, 150 гаруй түүхэн цахим зургийн альбомыг дэлгэн байршуулав.

Музейг бүтээхэд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн музейн зөвлөх,  Эрдэнэтийн ГОК-ын музейн зөвлөх асан Г.Буянжаргал, Монголын үндэсний музейн мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоо,Интер Сайнс ХХК-ны Борлуулалт маркетингийн албаны дарга Н.Насанжаргал, уран барималч Ц.Намдаг, Сити их сургуулийн мэргэжлийн нүүр хувиргалтын багш Г.Хос-Эрдэнэ,Зүрхний мэс заслын тасгийн зөвлөх Ц.Даваацэрэн нар бидэнтэй хамтран ажилласан юм. 

"Эмнэлгийн түүхийн танхим” нь Улсын Гуравдугаар Эмнэлгийн түүх, өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг эрүүл мэндийн салбарын эмч ажилтан мэргэжилтнүүдэд  танин мэдүүлж Эмнэлгийн түүхэн хөгжил, түүхэн замнал,бидний бахархал, шинэ техник технилоги, инноваци, төсөл хөтөлбөр зэрэг, эмнэлгийн бүхий л цаг үеийн түүхэн хөгжлийг видео танилцуулга, VR (Virtual reality)  болон камерын 3600  бичлэг, виртуал орчинд  цахим болон биет үзмэр, самбараар  үзэх боломжтой эрүүл мэндийн салбартаа анхдагч болохуйц уламжлалт музейн стандартыг,цахим технологитой хослуулсан шижиг музейтэй боллоо. 


Эх сурвалж: УГТЭ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.