Улсын Гуравдугаар Төв  эмнэлэг Олон улсын “Вирту” байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын мэдрэлийн мэс заслын эмч профессор Реза Яассари, Саади Гатан нарын эмч нарын баг зургаадугаар сарын 01-15-ны өдрүүдэд УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасагт ажиллалаа. 

Энэ хугацаанд УГТЭ-ийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийжээ. 

Нийт 34 эмчлүүлэгчид эрсдэл өндөр, нарийн, төвөгтэй хүнд мэс заслууд хийгдсэн ба үүнээс 13 хүүхдэд мэс засал хийсэн байна.

Мөн  мэдрэлийн мэс заслын тасгийн эмч нарт зориулж  “Хүзүүний спондилоз” сэдвээр Реза Яасари эмч лекц уншиж, “Эпилепси өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” хуралд Саади Гатан эмч “Эпилепсийн мэс засал” сэдвээр илтгэл тавьжээ.