Энэтхэг улсад борооны улирал үргэлжилж, улс даяар үерийн гамшигт өртөж, хөрсний гулгалт үүсээд байгаагийн улмаас энэ сар гарсаар олон зуун хүн амиа алдаад байгаа тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас даваа гарагт мэдээлэв.

“Хүчтэй аадар борооноос үүдсэн гамшигт бараг улс даяараа өртөөд байгаа ба долдугаар сард харамсалтайгаар амь насаа алдсан хүний тоо 569 хүрээд байна” гэж тус яамнаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Ирэх өдрүүдэд аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул ард иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжлэхийг тус яамнаас мөн анхааруулаад байгаа юм. Мөн голын ойролцоо амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлээд байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг