Сүхбаатар дүүргийн өрхийн эмнэлгүүд сахар, элэг, нойр булчирхайн хавдрын маркерыг оношлох төхөөрөмжтэй боллоо

Х.Уянга
06 сарын 26, 2025

Сүхбаатар дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин Сүхбаатар дүүргийн өрхийн эмнэлгүүдэд иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор "Genrui FA50" иммунологийн анализатор төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

? Энэхүү төхөөрөмж нь:

✔️ Богино хугацаанд (3-10 минут) нарийн шинжилгээ хийх

✔️ Сахрын шинжилгээ, элэг, түрүү булчирхай, хөх, өндгөвч, нойр булчирхайн хавдрын маркерыг оношлох

✔️ Витамин Д, Төмрийн дутагдал, Бамбайн булчирхайн үзүүлэлтүүдийг шалгах

✔️ Автомат хариу гаргах, QR код унших ухаалаг системтэй аж.

Тус төхөөрөмжийг дүүргийнхээ 17, 15, 3, 10, 6, 1, 2-р хорооны өрхийн эмнэлгүүд болон Нэгдсэн эмнэлэгт гардуулж өгсөн бөгөөд цаашдаа үе шаттайгаар бусад эмнэлгүүдэд ч хүлээлгэн өгнө гэдгээ хэлжээ. 

Холбоотой сэдвүүд

эмнэлэг өэмт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.