Б.Баясгалан
04 сарын 15, 2019
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс иргэн Л.Пүрэвбаатар 1 тэрбум 484 саяын үнэ бүхий хаусыг хууль бусаар эзэмшиж байна хэмээн мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр тэд ""Улаанбаатар төмөр зам" ХНН болон иргэн Л.Пүрэвбаатарын хооронд албаны орон сууцтай холбоотой асуудал үүсээд буй. "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн даргаар ажиллаж байсан иргэн Л.Пүрэвбаатар 2014 оны 12 дугаар сард төмөр замын удирдах байгууллага болох Ерөнхий хороо, ТУЗ-ийн шийдвэрээр "Улаанбаатар төмөр зам"-ын даргаар томилогдсон байдаг. Томилогдсон өдрөө ажил олгогч буюу Ерөнхий хороотой Контрактын гэрээ байгуулалгүйгээр тухайн үеийн төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Цогтбаатар гэдэг хүнтэй хууль бусаар Контрактын гэрээ байгуулсан байна.
н.Цогтбаатар нь тухайн үед "Улаанбаатар төмөр зам"-ыг төлөөлөх эрхгүй байсан. Тэгээд дээрх хууь бус гэрээнд "Улаанбаатар төмөр зам"-ын хөрөнгөөр Л.Пүрэвбаатарт маш өндөр үнэ бүхий хаус авч өгөх заалт тусгасан. Үүнд Л.Пүрэвбаатар нь ашиг сонирхол бүхий хувийн барилгын компанитай гэрээ хийж, 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй хаусыг "Улаанбаатар төмөр зам"-ын өртөгөөр худалдаж авсан байдаг.
Анхнаасаа эрхгүй этгээдтэй Контрактын гэрээ байгуулсан, ашиг сонирхолын зөрчилтэй худалдан авалтын гэрээ байгуулсан, Улаанбаатар төмөр замын хөрөнгөөр зохих байгууллагын зөвшөөрлийг авалгүйгээр худалдан авалтын төлбөрийн нэг дор шилжүүлсэн зэрэг хууль бус үйлдлүүд байна.
Тус орон сууцыг худалдан авах гэрээг албан тушаалд томилогдсоноос 20 хоногийн дотор дээрх компанитай өөрөө байгуулсан байдаг. Албан тушаа аваад, үүрэг бүхий ажилтайгаа танилцаагүй байж, албаны мөнгөөр өндөр үнэ бүхий гэрээг байгуулсан нь "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн бид үзэж байна" хэмээн мэдэгдлээ.
Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.