Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.24/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт нийт 12.605 хүнд шинжилгээ хийхэд 218 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 176 нь Улаанбаатар хотод, 27 нь Өвөрхангай аймагт, 10 нь Дархан-Уул аймагт, 5 нь Төв аймагт бүртгэгдсэн. 

Сүүлийн 24 цагт 189 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.

Улмаар орон нутагт нийт 424, Улаанбаатар хотод нийт 4.650 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 5.074, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 5.610 тохиолдол боллоо. Тэдний 70.3 хувь буюу 3.947 нь эдгэрсэн байна. 

Одоо нийт 1.367 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 4, хүнд 18, хүндэвтэр 207, хөнгөн 1138 хүн байна" хэмээлээ.

Манай улсад энэ сарын:

  • 22-нд 210 хүнээс, 
  • 23-нд 206 хүнээс
  • 24-нд 218 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.