Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 9 секторын нийт 81.0 мянган га талбайд байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул хэлбэрийн шинжилгээг хийж гүйцэтгэжээ.

Лабораторийн шинжилгээгээр Сэргэлэн сумын нутаг “Шар худаг” /3224713342/ гэдэг газраас олзворлосон үлийн цагаан оготно (Lasiopodomys brandtii)-оос дээжилсэн сорьцонд ийлдэс судлалын аргаар шинжилгээ хийхэд тарваган тахал өвчний үүсгэгч /Y.Pestis/ илэрсэн ба сорьцыг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораториор баталгаажуулж, тухайн нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхжиж байгааг тогтоолоо.