Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүн мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Тухайлбал тус хэлтсээс “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд дүүргийн алслагдсан замд хөдөлгөөнт постууд ажиллуулж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт хяналт шалгалт хийж ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Эмээлтийн замд Hino ranger маркийн автомашин нь “Агнуурын зарим амьтныг агнах, барихыг хориглох” тухай тушаалыг зөрчиж 20 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсаныг алба хаагчид илрүүлжээ.

Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон мал амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэн уг 20 ширхэг тарваганы махыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгсөн байна.