Х.Оргил
11 сарын 21, 2025
Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Их эзэн Богдын үйл, ухаан, үлгэрлэлийг дэлхийд нэртэй хүмүүс хэрхэн дурдсаныг эшлэлээр дахин сануулъя.
Плано Карпини: “Чингис хааны удирдлага дор дайн дажин, хэрүүл тэмцэл… намжин, дээрэм тонуул, хулгай үлэмж хэмжээгээр багассан. Тийм учраас монголчууд эд баялгаа хадгалдаг гэр, тэргээ түгждэг ч үгүй, цоожилдог ч үгүй” болжээ гэжээ.
Жужжани : “Газар хэвтэж байгаа ташуурыг ч эзнээс нь өөр хэн ч авч зүрхэлдэггүй болсон хэмээн тэмдэглэсэн бол Жүвэйни хэлэхдээ: “Чингис хаан завхайрал, хулгай зэрэг шившигт заншлыг монголчуудын дунд устгасан” гэж тэмдэглэсэн нь буй.
Германы судлаач П.Рачневский: “Чингис хаан бие хүнийхээ хувьд хүч чадал, зориг эрмэлзлийг чанд сахилгатай нэгтгэн билэг ухаандаа захируулсан нэгэн байсан. Хувийн амьдралдаа тэр зүрхний анд, халамжит эцэг байж, машид энгийн, ёс суртахууныг дээдэлдэг хүн байсан бол Төрийг удирдахдаа чанд хатуу сахилга батыг мөрдөх, хууль сахихыг шаарддаг цэгц удирдагч байлаа” хэмээн тодорхойлсон. Чингис хаан улсыг ард түмний билиг сургаал болон хуулиар л удирдах ёстойг сануулан захидаг байлаа.
Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак: “Чингис хааны үлдээсэн нэн чухал өв бол Монголын энх амгалан-pax mongolicа юм. Энэ энх амгалан үе нь Европ Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг олгосон гол хүчин зүйл болохыг түүхчид хүлээн зөвшөөрдөг” хэмээн тодоор үнэлжээ.
Их хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэхдээ бид түүний баримталж асан зарчим, сургаалийг эргэн санаж ажил амьдралдаа мөрдлөг болгох ёстойг эргэцүүлэх учиртай. Чингис хаан олны итгэлийг алдахыг хамгийн том нүгэл хэмээн үздэг байсан бөгөөд итгэл эвдэгчийг төрд тэрслэгч хэмээн хатуугаар цээрлүүлдэг байжээ.
Их хааны сургаалд “Өчигдөр их сууринд суумагц, өнөөдөр улсын хэргийг орхиж биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй” хэмээснийг өнөөгийн бид үргэлж санаж явах учиртай.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.41.92] ・ өчигдөр Хариулах
---ransfer.cloud.mn/view/UT1YRG
Зочин [202.126.90.171] ・ 3 өдрийн өмнө Хариулах
----ransfer.cloud.mn/view/IBCQ3C
Зочин [202.126.90.171] ・ 4 өдрийн өмнө Хариулах
--ransfer.cloud.mn/view/QOX226
Зочин [122.201.31.232] ・ 4 өдрийн өмнө Хариулах
ransfer.cloud.mn/view/DJQ5UY
Зочин [122.201.31.232] ・ 4 өдрийн өмнө Хариулах
transfer.cloud.mn/view/GKPMVT
Санал болгох
1 Б.Ариунаа: Хүүхдээ солонгост аялуулангаа мэргэжил сонголтод нь туслах боломжийг бид олгож байна
2 COP17 ХУРЛААС МОНГОЛД ЮУ ҮЛДЭХ ВЭ?
3 The Media Show 2025: Гацаанаасаа гар!
4 “Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө түншилнэ”
5 Б.Болормаа: Дотоод мөн чанараа нээх мөчид хорвоогийн сайн сайхан өөрөө ирж наалдаж, амьдралд тогтдог
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Сармисаар бие махбодио цэвэрлэх арга
・ 03 сарын 16, 2020
Нийгэм
Тайваниас Монголын эртний дурсгалуудыг эргүүлж авах талаар ярилцана
Х.Оргил ・ 07 сарын 02, 2018
Нийгэм
Францын Нант хотод гарах байсан "Чингис Хаан" үзэсгэлэнг хойшлуулжээ
Б.Анхилам ・ 10 сарын 13, 2020
Улс төр
Германы “Чингис хаан” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
Б.Баясгалан ・ 07 сарын 18, 2018
Дэлхий
Өвөрмонгол "Чингис хаан" гэж нэртэй агаарын тээврийн компани байгуулжээ
peak.mn ・ 08 сарын 23, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.