Бие махбодио вирус, мөөгөнцөр, бактери зэргээс ангижруулахыг хүсэж байна уу? Тэгвэл танд энгийн сармис тус болно. Сармис ашиглан ихэнх төрлийн шимэгч хорхойноос бие махбодио цэвэрлэж болно. Ардын анагаах ухаанд ийм төрлийн хоргүйжүүлэлт маш түгээмэл байдаг. 

Энэ арга нь хүний бие махбодийг бактери, мөөгөнцөр, вирусын эсрэг нөхөн сэрээх гайхалтай арга юм. Энэ арга нь Чингис хааны үеэс уламжлагдан ирсэн гэдэг. Учир нь тэрээр өөрийн цэрэг эрсийг эмчилдэг байжээ. Өнөө цагт хоёр төрлийн сармисаар цэвэрлэх арга бий. Хурдан ба удаан арга юм.


Гэдэс дотрыг хурдан цэвэрлэх арга

Гэдэс дотроо цэвэрлэх өдрөө хөнгөн хоол идэх хэрэгтэй. Хамгийн сүүлийн хоолоо 18.00 цаг гэхэд идэж дуусгасан байх ёстой. 22.00 цагт эмчлүүлэгч 100 гр байцаа, ногоон алим эсвэл давстай өргөст хэмх иднэ. Хүчиллэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр ходоод дотор хүчиллэг орчин бий болно. 

Харин дараагаар нь жижиг хэрчсэн 200 гр сармис иднэ. Идэхдээ даршилсан ногооны шингэнээр даруулж идэж болно. Даршилсан шингэнийг жимсний шүүс буюу улаан лоолийн шүүсээр даруулж ууж болно. Идсэний дараагаар гэдэс хэсгээр таагүй мэдрэмж төрөх бөгөөд гэдэс хэсэгт зөөлөн иллэг хийж өгөх хэрэгтэй. 

Өглөө нь зөвхөн хүчиллэг хоол хүнс болох байцаа, улаан лооль, өргөст хэмх, даршилсан ногооны шингэн хэрэглэх нь зохимжтой. Харин өдрийн цайнаас хэвийн хоолондоо орно. Ойролцоогоор 16.00 цагт цэвэрлэх клизм тавина. Учир нь гэдэс дотроос устгагдсан шимэгч хорхойнуудыг гаргах хэрэгтэй юм.

Клизм хийх шингэн: Балжингарам цэцгийн ханд бэлтгэж (1халбага хуурай цэцгийг 200 мл усанд хийж 20 минут байлгаад шүүнэ), дээр нь 1.8 л өрөөний хэмийн ус, 1 халбага далайн давс, 15 мл байгалийн алимны уксус хийж клизм тавьна.


Удаан хугацааны арга

Энэхүү арга нь 30 хоног үргэлжилнэ. Өдөр бүр нэг жижиг сармисыг зажилалгүйгээр 200-500 мл шүүсээр даруулж ууна. 

Жишээлбэл, лууван, улаан лооль, тоорын шүүс. Харин сармис идэхээс өмнө даршилсан байцаа эсвэл ислэг алим идэх хэрэгтэй. Эхний хэдэн өдөр аль болох жижиг хэмжээтэй сармисны хумс бэлтгэж тавиарай. Харин гэдэс дотор дассаны дараа хэмжээг нь томруулж болно.  

Гэдэс дотор цэвэрлэгдэхээс гадна таны нүүрэн дээрх толбо, нөсөө, харшил зэрэг нь арилж, өнгө орно.  Эмч нар энэхүү цэвэрлэгээг хагас жилд нэг удаа хийхийг зөвөлдөг. Хийхэд хамгийн тохиромжтой үе бол хавар, намар юм.


Анхаар!

Сармис бусад эмтэй адил хүчтэй бодис агуулдаг учир хэрэглэхэд ч гэсэн учиртай. Дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно:

  • Жирэмсэн
  • Хөхүүл
  • Гепатит
  • Панкреатит
  • Холецистит
  • Бөөрний хурц өрөвсөл
  • Зүрх судасны зарим өвчинтэй зэрэг хүмүүс хэрэглэж болохгүй.