Өчигдөр шөнийн 01 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд гэсэн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийжээ. Энэ үед дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна.

Өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир эмнэлэг хүргэх замд нөхөр нь  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөжээ. Улмаар машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учруулсан талаар Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв мэдээлэв.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно