Британийн аялагч Жош Силвер найз бүсгүйтэйгээ Turkish Airlines-ийн онгоцоор нисэхийн өмнө нислэгийн багийнханд самрын харшилтай гэдгээ хэлжээ. Үүнийх нь төлөө тус авиа компани үйлчлүүлэгчээ цагдаа дуудан онгоцноос хүчээр буулгасан байна.

Turkish Airlines дүрэмдээ үйлчлүүлэгч харшилтай бол урьдчилан хэлэх ёстой хэмээн бичсэн байдаг аж.

Тэрээр "Согтуу байсан бол хөөж буулгахыг ойлгох байлаа. Гэтэл энэ бол эрүүл мэндийн асуудал шүү дээ" хэмээн ярьжээ.

Жош Силвер уг явдлын дараа Turkish Airlines авиа компанийг шүүхэд өгсөн байна.