Турк улсын эрх баригчид өөрийн орныхоо олон улсын тавцан дахь нэрээ дахин брэндинг хийхээр шийджээ.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өөрийн орны олон улсын нэршлийг Turkey биш Türkiye болгож өөрчлөх зарлиг гаргасан байна.

Кембрижийн толь бичигт turkey гэдэг үгийг тэнэг хүн гэсэн утгатай гэж тайлбарласан байдаг бөгөөд Google хайлтын системээс turkey гэж хайхад Америкийн талархлын баярын зоогийн ширээн дээр байдаг цацагт хяруулын мах гарч ирдэг гэжээ. 

Türkiye гэж нэрлэх нь турк үндэстний соёл, иргэншил, үнэ цэнийг илэрхийлэх хамгийн зөв арга гэсэн байна.

Үүнээс хойш Турк улсад үйлдвэрлэсэн экспортын бүтээгдэхүүн "Made in Türkiye" гэж бичигдэх юм.

Сүүлийн арваад жилд дэлхийн 11 улс нэрээ өөрчилж, эсвэл нэрийнхээ үсэглэлд өөрчлөлт оруулсан байна. Голланд нэрээ орхиж Нидерланд болгосон бол Македони улс нэрээ Умард Македони гэж өөрчилж байсан удаатай.