Х.Оргил
06 сарын 15, 2018
Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав өнгөрсөн жилийн зунаас хойш хүнд өвчнөөр шаналж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын цэргийн эмнэлэгт ходоодны хорт хавдар гэсэн оноштойгоор хэвтэж, хоёр ч удаа хагалгаанд орсон юм. Гэсэн хэдий ч урт хугацааны хүнд эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай байгаа юм байна.
Тиймээс Япон улсад эмчлүүлэхээр болжээ. Эмчилгээний зардлыг гаргахад урлагийнхан зарим сайхан сэтгэлтэй хүмүүс тусласан ажээ. Хэрэв туслахыг хүсвэл түүний гэр бүлийн хүмүүстэй холбогдож болох гэнэ.
Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав нь 'Чингис хаан' дуурь, 'Зуурдын орон' балет, 'Ононд хатаагдсан илд' дуулалт жүжиг, 1,2-р симфони, 'Замбуу тивийн наран' магтуу, 'Эх орон' зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, 'Сэрсэн тал' үндэсний найрал хөгжмийн удиртгал, 'Ард Аюуш', 'Байлдааны даалгавар', 'Илүү сартай зун' зэрэг олон сайхан киноны хөгжмийг бичсэн монголдоо төдийгүй дэлхийд данстай авьяас билэгтэн билээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [105.119.30.167] ・ 17 өдрийн өмнө Хариулах
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM