Төрийн ордонд хүн нас баржээ

Б.Баясгалан
09 сарын 27, 2018

Төрийн ордонд хүн нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарлаа. 

БСШУСЯ, УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо Ахмад багш нарын холбоотой хамтран багш нарын баярыг тохиолдуулан "Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт"-ыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж буй юм. Тус уулзалтад дүүргийнхээ ахмад багш нарыг төлөөлөн оролцож байсан Нийслэлийн Багануур дүүргийн харьяат, 87 настай, эрэгтэй С нас баржээ.

Түүний биеийн байдал муудах үед уулзалт зохион байгуулагчид анхан тусламж үзүүлж, түргэн дуудсан ч эмнэлгийн тусламж авч чадаагүй байна.

Холбоотой сэдвүүд

багш төрийнордон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.