Х.Оргил
12 сарын 15, 2018
Санхүүгийн зохицуулах хорооноос өндөгний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Түмэн шувуут” ХХК-ийн гаргаж буй хувьцааг бүртгэлээ.
Тус компани нэг бүрийн үнэ нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 200,000,000 /хоёр зуун сая/ ширхэг энгийн хувьцаа бүртгүүлжээ.
“Түмэн шувуут” ХХК хувьцаа эзэмшигчдийн хурлаараа компанийн нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд анх удаа санал болгон гаргасан юм.Ингэснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан арилжихаар шийдвэрлэснийг хэлэлцэн, дээрх 200 сая ширхэг хувьцааны 50,000,000 /тавин сая/ ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 200 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрлөө.
Үнэт цаас гаргагчийн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд хувьцааг 100 /нэг зуу/ хувь арилжаалсан тохиолдолд анхдагч зах зээлд үнэт цаас нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцохоор тогтов.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.