Архангай аймгийн ЕБС-ийг 1998 онд төгсөгчид төгсөлтийнхөө 20 жилийн ойн хүрээнд 20 сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ.Тэд нийгмийн эмзэг давхаргын гурван гэр бүлд гэр хашаа, газрын хамт бэлэглэж, аймгийн долоон багийн оршин суугчдын 98 хүүхдэд бэлэг гардуулсан байна.

Мөн 1998 онд төгсөгчдийн бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд мөнгөн хадгаламж нээж өгсөн бөгөөд үеийн найзууд болох 2 гэр бүлд эмчилгээ сувилгааны зардалд мөнгөн хандив өргөсөн ажээ. 

Мөн Архангай аймгийн урд орших Тамирын голын эрэг дагуух газрыг цэвэрлэж, хог хаягдлаас нь салгасан байна. Тэдний ажил Архангай аймгийн төвөөс 30 км-ийн зайд байрладаг “Тамир” хүүхдийн зуслангийн спорт талбайг тохижуулсанаар үргэлжилж буй. Тэдний төлөвлөсөн сайн үйлсийн аян энэ оныг дуустал үргэлжлэх ажээ