ТЦА: Жолооч та машиныхаа зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцоно уу

Б.Баясгалан
10 сарын 07, 2020

Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Иймд жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцоорой.

Холын замд явах гэж байгаа бол дугуйн гинж, хадаастай дугуй авч явах нь тохиромжтой юм. Энэхүү гинж, хадаас нь их цастай, мөстэй замд дугуйн зүтгэх хүчийг сайжруулж цасыг хагалахад онцгой үүрэгтэй.


Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Холбоотой сэдвүүд

жолооч өвлийн дугуй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.