Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан бүх нийтээр 5 хоног амарч буйтай холбоотойгоор иргэд олноор орон нутгийг зорьж байна.

Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс Тээврийн цагдаагийн алба нийслэлээс гарах Товчоод дээр хяналт шалгалт хийж байна. Тээврийн хэрэгслийн жолооч болон урд, арын суудалд сууж буй зорчигчдоос хамгаалах бус зүүгээгүй тохиолдолд орон нутгийн замд гаргахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Зорчигч та аяллын туршид бүсээ зүүж, өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаална уу. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орох төлөвтэй байгаа тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжилж, анхаарал болгоомжтой зорчино уу.