"Earth Journalism Network" болон "Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төлөө төв" байгууллагын дэмжлэгээр бүтээлийн тэтгэлгээр сэтгүүлч Б.Халиун, Т.Ананд нарын бүтээсэн "Хэдэн жил үлдсэн бэ?" нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү. 

Энэхүү нэвтрүүлэгт цөлжилт, шороон шуурганы улмаас малгүй усгүй болж байгаа малчдын амьдралыг харуулахаас гадна монгол орны баруун хязгаар болсон мөнх цаст уулсын цас хэрхэн хайлж байгааг харуулах болно.

Дэлхийн дулаарлын улмаас монгол нутгийн агаарын дундаж температур 2.4 градусаар дулаарсан хуурай уур амьсгалтай манай оронд ган гачиг, цөлжилт үүсгэж байгаа билээ.

Мөн бэлчээрийн даацаас хэтэрсэн мал ургамал ногоог дөнгөж гарангуут нь идэж, хөрсийг ургамлан бүрхэвчгүй болгосноор уурайшилт, ууршилтийг хоёр дахин нэмэгдүүлж салхинд хийсэмтгий болгож байна. Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтээр ядуурлыг огцом нэмэгдүүлэгч хамгийн том хүчин зүйлсийн нэг болоод байна. Тиймээс монгол улс малын тоогоо яаралтай бууруулж, дэлхийн дулааралтай дасан зохицох арга хэмжээ авч эхлэх шаардлагатай байна.

Дашрамд дурдахад "The Earth Journalism Network" нь 14 мянган сэтгүүлчийг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн тухай сургалтанд хамруулж, 13  мянга гаруй мэдээ, сурвалжлага, нийтлэл гаргахад бүтээлийн тэтгэлэг олгоод байгаа аж. 

Бичлэг үзэх: