Засгийн газар Ноён уулыг дархан цаазат газар болгох шийдвэр гаргалаа

Б.Баясгалан
09 сарын 25, 2019

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ноён уулыг дархан цаазат газар болгох шийдвэр гаргажээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Засгийн газар Ноён уулыг Дархан цаазат газар болгох тогтоол гаргалаа. Тус тогтоолыг УИХ эцэслэн баталбал Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоож нийтэд нь дархан цаазат газраар авна. Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын менежментийг хариуцах байгаль хамгааллын асуудал буюу захиргааг нь байгуулах зардлыг ирэх оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ" хэмээн мэдээллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм.

Энэ сарын 17-ны өдрийн байдлаар тус газарт ашигт малтмалын 10 тусгай зөвшөөрөл давхцалтай байна. Иймд тухайн газар нутагт олборлолт хайгуул хийж буй уул уурхайн компаниудын үйл ажиллаагаг таслан зогсоож, газрын тусгай зөвшөөрлийн олголтыг шалгаж буй аж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.