Ц.Ганзориг: Шийдвэр гарангуут мэдээлэх тул элдэв таамаг үүсгэхгүй байхыг хүсье

Б.Баясгалан
04 сарын 08, 2021

Сүүлийн өдрүүдэд манай улсад коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй. Тодруулбал, энэ сарын сарын 05-нд 602, 06-нд 831, өчигдөр 574, өнөөдөр 554 хүнээс коронавирус илэрсэн.

Үүнтэй холбоотойгоор хатуу хөл хорио тогтооно, тогтоохгүй гэсэн таамаг мэдээлэл өчигдрөөс цахимд ихээр цацагдаж, маргаан өрнүүлж байна.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Өнөөдөр 11.30 цагаас уг асуудлаар Улсын онцгой комисс хуралдана. Засгийн газрын хуралдаан руу оруулах санал буюу УОК-ын шийдвэр гарангуут мэдээлэх тул элдэв таамаг үүсгэхгүй байхыг хүсье" хэмээлээ.

Өөрөөр хэлбэл, ямар арга хэмжээ авах талаар Улсын онцгой комисс өнөөдрийн хурлаараа шийдвэр гаргаж, саналаа Засгийн газарт хүргүүлнэ. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана.

Холбоотой сэдвүүд

хатуу хөл хорио ц.ганзориг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.