Коронавирусийн цар тахлын улмаас тогтоосон хатуу хөл хориог хоёрдугаар сарын 23-наас сулруулна. Энэ үеэр ямар журам мөрдөх, ямар байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн нээх талаар УОК-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ирэх мягмар гараг буюу энэ сарын 23-наас гамшгаас хамгааллах зэрэглэлийг бууруулж, "Шар" түвшинд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Уг түвшинд шилжсэнээр дараах 5 төрлийн үйл ажиллагаанаас бусад бүх үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, үйлдвэрлэлийг нээх аж. Гэхдээ тухайн ААН бүр ямар журам баримталж ажиллах зэргийг нарийн зохицуулсан байна. Тухайлбал, тоглолт, үзвэр үйлчилгээг заалны 30-50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах аж. Ингэснээр нийт ААН-ийн 95 хувь нь эдийн засгийн эргэлтэд орж эхэлнэ гэдгийг УОК-оос онцоллоо.

Нээгдэхгүй буюу хязгаарласан үйл ажиллагаанууд:

  1. Уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга /гэр бүлээс бусад/
  3. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  4. Диско баар
  5. Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын төв