Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүй өгзөгөнд гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр Инчоны онгоцны буудлын цагдаагийн газарт шалгагдсан билээ. Түүнээс гадна хамт зорчиж байсан А нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөөр тэвэрсэн үйлдэл гаргажээ. Тэрээр 42 настай бөгөөд дамжин нислэгийн үеэр энэхүү болчимгүй үйлдлийг гаргасан аж.

Одоогоор тэднийг Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан бөгөөд хэргийг шалгах шаардлагатай тохиолдолд байцаалт авахаар болсон байна.

Сануулахад, Венийн хэлэлцээр нь 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд Австрийн Венад хийгдсэн хэлэлцээр ба гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна.