Б.Баясгалан
02 сарын 10, 2020
Цэргийн бүртгэлийн хугацаа дууссан ч, бүртгүүлж амжаагүй иргэдийг тодорхой хугацаанд торгуульгүй бүртгэх болсон талаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас өнөөдөр мэдээллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар "Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд явуулж дууслаа. Цэргийн бүртгэлийг засаг захиргааны анхан шатны нэгж болох 173 хороонд явуулсан.
Энэ жил цэргийн бүртгэлд хамрагдах ёстой хүмүүсийн 95.3 хувь нь бүртгүүллээ. Өнгөрсөн онд 96.5 хувь байсан.
Бүртгэл явуулах хугацаанд хорио цээрийн дэглэм гарч, тодорхой хязгаарлалт явагдсан. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой зэрэг шалтгаанаар цэргийн бүртгэлд хамрагдаагүй олон хүн байна.
Эдгээр хүмүүсийг гуравдугаар сарын 05-15-ны хооронд харъяа дүүргийн Цэргийн штабууд дээр бүртгэнэ. Гуравдугаар сарын 05-ныг хүртэлх өдрүүдэд бүртгэхгүй. Дээрх хугацаанд бүртгүүлэхэд Зөрчлийн тухай хуулийн дагуу ч юм уу ямар нэгэн арга хэмжээ, торгууль авахгүй, шууд бүртгэнэ" хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.131.225.150] ・ 2020.02.10 Хариулах
Цэргийн бүртгэл гэдэг энэ хоцрогсон арга барилаа өөрчлөх шаардлагатай, үүнийг онлайн болон цахим хэлбэрт оруулах шаардлагатай. Энэ бол шал дэмиий ажил
Зочин [103.212.119.181] ・ 2020.02.10 Хариулах
хүүгээ цэрэгт явуулмаар бн. өөрөө явахгүй гэнэ. хүчээр баривчлаад цэрэгт явуулж болох уу. тэгж туслабал сайн бн.
Санал болгох
1 "Төрийн шагналын тухай" хуулийн төсөл: Шагналын хавтгайрлыг зогсоож, чөлөөт нийгэмд нийцүүлэх шинэчлэл
2 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
3 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility
4 Э Хишгээ: Солонгосын бизнес аялал бол брэндээ гаргах, гадны туршлага ноу хаугаас суралцах боломж юм
5 ОХУ-ын Төрийн Думын сонгууль: Улс төрийн шинэ дүр зураг ба Монгол туургатнуудын төлөөлөл