Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 07-ны 16:48 цагт хүлээн авсан.

Гэрэл  зургийг цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон 

Энэ үеэр цагдаагийн байгууллагаас 138 алба хаагч обьектыг бүрэн хамгаалалтад авч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан.

Гэрэл  зургийг цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон 

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг томилогдон гарч, энэхүү обьектод хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа юм. Одоогийн байдлаар тус гал гарсан обьектод цагдаагийн байгууллагаас 20 мөрдөгч, прокурор, шинжээч, мэргэжлийн хяналтын байцаагч, “Номин холдинг” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг харилцагч, түрээслэгчийг байлцуулан хэргийн газрын үзлэгийг 3 дахь өдрөө зохион байгуулаа.

Гэрэл  зургийг цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон 

Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид обьектыг үргэлжлүүлэн  хамгаалалтад аваад ажиллаж байна. 

Гэрэл  зургийг цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон 

Гал алдсанаас хойш хэргийн газрын үзлэгийг шуурхай зохион байгуулсны үр дүнд 5 дугаар давхар хүртэл бүх үзлэг, шалгалтыг хийж дуусгасан.  Өнөөдөр 6 дугаар давхарын хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж тус ажлын хэсгийн ахлагч, Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Амартүвшин ярилаа.



Эх сурвалж: ЦЕГ