Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх Гашуун сухайт боомттой хаяа тэрлэдэг Цагаан хад сууринд иргэд газар эзэмших эрхтэй болжээ.

Цагаан хад сууринд ажиллаж амьдарч байгаа иргэд газар эзэмших эрхгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм.  Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдэд газар эзэмших эрхийг олгохоор шийдвэрлэжээ.  Иргэд эзэмшил газартай болсноор түр зуурын  гэр, амбаарт худалдаа үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа явуулах биш байшин барилга барьж энэ бүс нутаг хөгжилд нэг алхам ойртох юм.


Тухайн сууринд 10 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тээврийн маш олон жолооч нар түр буудаллаж өнгөрдөг газар юм. 1992 онд худалдааны чиглэлээр Гашуун сухайт боомтын нээсэн цагаас өнөөдрийг хүртэл уг боомтын наад тал Цагаан хад нь худалдаа үйлчилгээнээс гадна гаалийн хяналтын бүс байрлаж байгаа билээ.