Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.14/ хийлээ. 

 ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 -Сүүлийн 24 цагийн хугацаанд 515 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 47 548  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  472 нь Улаанбаатар хотод, 43 нь орон нутагт,  байна. 

Мөн 1049 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 38 330  болж байна. Коронавирусийн халдварын улмаас долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 200 болж байна.