Коронавирусын цар тахал дэгдээгүй байсан бол өнөөдөр 2020 оны Токиогийн зуны XXXII олимпын наадам болох байжээ. Гэсэн ч Токио хотынхон алдарт Фужи уулын өвөрт сальют буудаж тэмдэглэсэн байна. Наадам ирэх жилийн буюу 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8 хүртэл болох бөгөөд 206 орны 11,091 тамирчин спортын 33 төрөлд өрсөлдөнө.