МОСКВА. /АиФ/. АНУ-ын загвар өмсөгч, жүжигчин Кинси Воланскийн “Инстаграм” хаяг хаагджээ. Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтын үеэр тэрбээр талбай дээгүүр усны хувцастай гүйж, шуугиан тариад байсан юм.  

“Дагагчдын тоо нэг шөнийн дотор 2.5 сая болтлоо нэмэгдсэний дараа чиний хаяг хаагдах тэр мөч. Зүгээр л гүй Кинси” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэсэн байна.

Тоглолтын үеэр талбай дээгүүр гүйж олныг гайхшруулсан загвар өмсөгч бүсгүйн дагагчдын тоо нэг өдрийн дотор 300 мянгаас 2.5 сая болтлоо нэмэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг