ВАШИНГТОН. /BBC/. “Instagram” нийгмийн сүлжээний хэрэглэгчид хаяг руугаа нэвтэрч чадахгүй болсон хийгээд хакердуулсан тохиолдолд сэргээх арга замыг хөнгөвчлөх туршилтыг явуулж байна.
Одоогийн байдлаар хаяг руугаа нэвтэрч чадахгүй болсон хүмүүс “Instagram”-ын аюулгүй байдлын асуудал хариуцсан баг руу тусгай хүсэлт явуулах шаардлагатай байдаг юм. Харин одоо явуулж буй туршилтын дагуу хэрэглэгчид хаягтайгаа холбоотой мэдээллийг баталгаажуулснаар нэвтрэх код хүлээн авах боломжтой болох ажээ.
Энэхүү арга нь хаягаа хакердуулж, хэрэглэгчийн нэр болон нууц үг нь солигдсон хүмүүст ч мөн хамааралтай бөгөөд хаягаа хэрхэн сэргээх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хараахан танилцуулаагүй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.114.197] ・ 2026.10.11 Хариулах
Сайн байна уу. Миний Instagram хаяг түдгэлзсэн бөгөөд би хаяг руугаа хэвийн нэвтэрч, постуудаа үзэж чадахгүй байна. Хайлтаар ч миний хаяг гарч ирэхгүй байна. Миний хаяг ямар нэг алдааны улмаас түдгэлзсэн байж болзошгүй тул шалгаж өгнө үү. Facebook хаягтайгаа холбосон эсэх болон өмнөх мэдээллээ ашиглан Instagram хаягаа сэргээхэд тусалж өгнө үү. Миний хаягийг дахин шалгаж, сэргээж өгөхийг хүсэж байна. Баярлалаа.
Зочин [202.126.88.166] ・ 2025.10.06 Хариулах
Instagram hayga idehgu bolsn tsaanaasa n ustgatsanu sergemeer bn fasebook hayg tau tsug ustsan sergemeer bn tuslaach
Санал болгох
1 Шведийн засгийн газар хүүхдийн суурь чадварыг хөгжүүлэхийн тулд дижиталчлах хөтөлбөрөө зогсоожээ
2 Public Anger and Suspicion Mounts Amid Mongolia's Persistent Gasoline Shortage Crisis
3 Берлиний музейн танхимд Монголын соёл эгшиглэж, ахуй амиллаа
4 А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийж, “БОГД ДААТГАЛ” нэртэйгээр хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна
5 Japan Pledges Comprehensive Support Following Devastating Eastern Mongolia Wildfire